Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 2-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 2-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024-02-29 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -10.9-17.7 градус хүйтэн, бусад сумдад -18.3-22.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд -3, Халиун, Төгрөгт -4, Бигэр, Жаргалан, Шаргад -6, Баян-Уул, Чандманьд -7 градус хүйтэн, бусад сумдад –8-12 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин, Дэлгэрт -34, Шарга, Эрдэнэд -31, Жаргаланд -30, Цээлд -32, Есөнбулаг, Тайшир, Чандманьд -31, Цогт, Бугатад -30, Тонхил, Тоорой, Баян-Уулд -29 градус хүйтэн, бусад сумдад -23-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -8-15 градус хүйтэн, бусад нутгаар -15-18 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 22, Баян-Уулд 16, Хөхморьтод 15, Бигэрт 14, Бугатад 13, Тонхилд 12, Дарив, Халиунд 11, Чандманьд 10 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Дэлгэр, Гуулинд -36, Эрдэнэ, Чандманьд -32, Шарга, Цогт, Жаргаланд -31, Есөнбулаг, Тайширт -30, Бугатад -29, Тонхил, Хөхморьт, Даривт -27 градус хүйтэн, бусад сумдад -21-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд Эрдэнэд 1.6 мм, Тооройд 1.5 мм, Алтайд 1.1 мм, Бугатад 1.0 мм, Даривт 0.9 мм, Халиунд 0.8 мм, Цээлд 0.7 мм, Дэлгэрт 0.6 мм, Цогтод 0.3 мм, Баян-Уулд 0.2 мм, Есөнбулаг, Тонхил, Хөхморьт, Бигэр, Төгрөгт 0.0 мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Халиун, Шаргад 20 м/с, Алтай, Есөнбулаг, Тонхилд 18 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Дэлгэрт 16593, Халиунд 12003, Чандманьд 9063, Есөнбулагт 5147, Жаргаланд 4606, Бигэрт 3703, Гуулинд 3631, Тонхилд 3261, Тайширт 3159, Эрдэнэд 3072, Бугатад 1895, Цогтод 1697, Шаргад 1421, Хөхморьтод 952, Алтайд 513, Төгрөгт 425, Баян-Уулд 379, Цээлд 297, Даривт 94 толгой мал нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 2-р сарын байдлаар 71911 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2024 оны 2-р сарын 29-ний байдлаар сумын төвд хийсэн хээрийн цасны хэмжилтээр Баян-Уул, Гуулин᠋, Дэлгэрт 7 см, Тайшир, Хөхморьтод 5 см, Жаргалан Цогт, Эрдэнэд 4 см, Тооройд 3 см, Цээлд 2 см, Даривт 1 см, Шарга, Тонхил, Есөнбулагт 0 см зузаан цастай, 5-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.30 г/см3, Жаргаланд 0.29 г/см3, Дэлгэрт 0.28 г/см3, Тайширт 0.24 г/см3, Гуулинд 0.19 г/см3, Баян-Уулд 0.15 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 45 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэрт цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын нөхцөлд байна. Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалант, Шарга, Цээл, Тонхил, Цогт, цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Харин Дарви, Бугат, Бигэр, Халиун, Чандманьд цагаанаар зудархуу байна.
Говь-Алтай аймгийн нийт нутгийн 10.5% нь мөсөн буюу төмөр зуд, 51.3% нь цагаан зуд, 27.6% нь цагаанаар зудархуу байх нөхцөл байдал бүрдсэн байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /